×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Toshiba-ийн хагас дамжуулагчийн бизнесийг Apple хүртэл сонирхож байна

Toshiba компани хагас дамжуулагчийн бизнесийнхээ нэг хэсгийг 8.8 тэрбум ам. доллараар зарах сонирхолтой байгаа билээ. Ингэхдээ энэхүү бизнесийн гуравны нэг хэсгийг хадгалж үлдэх юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Toshiba компанийн хувьцаа 13%-иар өссөнөөр компанийн хувьцааг том тоглогч нар сонирхох болсон байна. Үүнд TSMC, Microsoft бүр Apple зэрэг том тоглогч нар багтаж байна. Toshiba компанийн хувьцааг сонирхож буй өөр компаниуд гэвэл SK Hynix, Foxconn, Micron Technology, Silver Lake болон Bain Capital хөрөнгө оруулалтын фондууд юм.

Toshiba chip business

Дашрам хэлэхэд Toshiba компани NAND төрлийн санах ойн хоёр дахь том үйлдвэрлэгч тул энэ бизнесийн хэд хэдэн том тоглогчид сонирхох нь аргагүй юм. Гэсэн ч Apple компани Toshiba-ийн хагас дамжуулагчийн бизнесийг худалдан авна гэдэгт итгэхэд бэрх юм. Учир нь Apple компани доороо том үйлдвэрлэгчтэй байхыг эрмэлзэлдэггүй ээ. 
Toshiba компанийн үнэлгээ 13.2 тэрбум ам. доллар байгаа боловч зарим нэг шинжээчдийн үнэлгээгээр Toshiba-ийн хагас дамжуулагчийн бизнес 17.6 тэрбум долларт хүрнэ гэжээ.
Эх сурвалж: Financial Times


Нийтэлсэн      Огноо: 2017-02-22 19:05    
Үзсэн 188
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ