×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Nokia 3310 – шинэчлэгдсэн домог 2017 оны 5 сард Энэтхэгийн зах зээлд гарч магадгүй

Хэдэн өдрийн өмнө Nokia ухаалаг гар утас үйлдвэрлэх эрхтэй HMD Global компани домогт Nokia 3310 загварыг буцаан авчирч магадгүй гэсэн мэдээлэл цацагдлаа.
The Indian Express хэвлэлийн хуудаснаа энэ оны 5 сард тус улсын зах зээлд Nokia 3310 шинэ ухаалаг гар утас гарч магадгүй гэсэн мэдээг нийтэлсэн байна. Тус ухаалаг гар утасны үнэ 52 орчим ам. доллар байх аж.

Nokia 3310

Түүнээс гадна Энэтхэгт одоогоор зөвхөн Хятад улсад худалдаалагдаж буй Nokia 6 загвар гарах болно. Үнийн хувьд 284 орчим ам. доллар байна. Энэ жил HMD Global компани Энэтхэгт нийтдээ Nokia брэндийн 7 шинэ төхөөрөмжийг гаргах ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус компани бүтээгдэхүүнээ онлайн дэлгүүрээс гадна жижиглэн худалдааны цэгүүдээр борлуулах юм.
Эх сурвалж: The Indian Express


Нийтэлсэн      Огноо: 2017-02-22 14:56    
Үзсэн 179
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ