×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Nokia 6 ухаалаг гар утсыг дэлхийн зах зээлд гаргахаар зэхэж байна

Nokia 6 ухаалаг гар утсыг энэ оны эхэнд танилцуулсанаас хойш хэд хоногийн дараа уг утас Хятадаас өөр улсад гарна гэсэн мэдээлэл гарчээ.
Үүнийг бататгасан бас нэг мэдээлэл олдсон байна. Nokia 6 ухаалаг гар утасны олон улсын хувилбар (global variant) болох TA-1003 модель нь гэрчилгээний шалгуурыг Тайванд давсан аж. Ажиглагчидын мэдээлснээр уг утсыг MWC 2017 үзэсгэлэн дээр дахин танилцуулах бөгөөд энэхүү үзэсгэлэн дээр үйлдвэрлэгч АНУ болон Европын зах зээл дээр хэзээ гарахыг мэдээлэх аж.

Nokia 6

Nokia 6 ухаалаг гар утасны урьдчилсан захиалгын тоо Хятадад 1.2 саяд хүрч хэдхэн минутын хугацаанд зарагдаж дуусчээ. MWC үзэсгэлэн дээр Nokia 3 болон Nokia 3310-ийн шинэчлэгдсэн загварыг танилцуулах юм байна.
Эх сурвалж: Nokiapoweruser

 


Нийтэлсэн      Огноо: 2017-02-16 17:02    
Үзсэн 189
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ