×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Toshiba компани асар их хэмжээний цэвэр алдагдлын талаар мэдээллээ

Саяхан бид Toshiba компанийг хагас дамжуулагчийн бизнесээ бие даасан компани болгон салгаж, түүнийхээ нэг хэсгийг зарахаар зэхэж байгаа талаар мэдсэн билээ. Учир нь тус компани цөмийн эрчим хүчтэй холбоотой бизнест их хэмжээний алдагдал хүлээсэнтэй холбоотой юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2016 оны 4-12 сар хүртэлх хугацаанд нийт 3.5 тэрбум ам. долларын алдагдал хүлээснээ зарлах бололтой. Энэ нь цөмийн бизнестэй холбоотой 5.26-6.14 тэрбум ам. долларын үнэ цэнийн бууралтаас үүдэлтэй аж.

Toshiba

Дээрх нөхцөл байдлаас үүдэн Toshiba компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ хасах уруу орж, улмаар компани хүнд байдалд орох болно. Мөн санхүүгийн асуудлаас болж санхүүгийн ээлжит тайлан нийтлэх хугацаагаа хойшлуулсан байна.
Эх сурвалж: Nikkei


Нийтэлсэн      Огноо: 2017-02-15 13:20    
Үзсэн 203
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ