×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Sony компанийн мэргэжилтнүүд хоолны зургаар түүнд агуулагдах илчлэгийг тодорхойлдог аппликейшн бүтээжээ

Sony Mobile компани эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэгч 2 зүйл бол идэвхтэй хөдөлгөөн болон зөв хооллолт хэмээн хэрэглэгчдэд зөвлөсөн ба тэдэнд тэнцвэртэй хоолны дэглэм барихад нь туслах зорилгоор гар утасны шинэ аппликейшн гаргажээ. Тус аппликейшний тусламжтайгаар хоолны илчлэгийг тодорхойлохын тулд зөвхөн зургийг нь авахад л хангалттай ажээ. Meal Image Analysis програм тус хоолыг таньснаар түүний хоол тэжээлийн шинж чанарыг харуулдаг байна.

Sony mobile

Хэрэглэгчийн хувийн зорилго дээр үндэслэн түүний түүх болон бусад мэдээллийг ашиглан тус програм хоолны дэглэмийн зөвлөмжийг боловсруулдаг ажээ. Одоогоор тус аппликейшн Work Performance Plus шийдлийн хүрээнд компаниудад ажилчдынхаа зөв хооллолтод туслах зорилгоор зөвхөн Япон улсад ашиглагдаж байна.
Эх сурвалж: Sony


Нийтэлсэн      Огноо: 2017-02-15 12:13    
Үзсэн 172
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ