×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Acer энэ жил тоглоомын зориулалттай болон нимгэн зөөврийн компьютерт хөрөнгө оруулна

Acer компанийн ерөнхийлөгч Дэйв Лин хэлэхдээ өнгөрөгч жил зөөврийн нимгэн компьютерт хийсэн хөрөнгө оруулалт 10%-аар өсөж тоглоомын зориулалттай зөөврийн компьютер жилийн өмнөхөөс 30%-иар их нийлүүлсэн байна. Энэ жил тус компани тоглоомын болон нимгэн зөөврийн компьютерын үйлдвэрлэлд илүү анхаарч ажиллах бөгөөд энэ улиралд шинэ загвар гаргахаар зэхэж байгаа хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. Шуурхай санах ой, багтаамж болон дэлгэцийн эрэлт нэмэгдсэний улмаас Acer компанийн бүтээгдэхүүний өртөг эхний улиралд 3-5%-аар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд Acer бүтээгдэхүүнийхээ борлуулах үнийг нэмэх төлөвлөгөөтэй байна. Шуурхай санах ойн үнэ нэмэгдэх нөлөөг бууруулах зорилгоор тус компани 4 ГБ шуурхай санах ойтой зөөврийн компьютерын тоо хэмжээг ихэсгэж, 8 ГБ шуурхай санах ой бүхий зөөврийн компьютерын тоо хэмжээг багасгах аж.

Acer president Dave Lin

3 сард 21 инчийн тоглоомын зөөврийн компьютер Acer Predator 21X-ийг худалдаанд гаргахаар зэхээд байна. Үүнээс гадна Predator 17X, Predator 15 болон V-Nitro 17, V-Nitro 15, VX15 ба VX5-591G загваруудыг гаргах болно.
Эх сурвалж: DigiTimes


Нийтэлсэн      Огноо: 2017-02-14 12:40    
Үзсэн 137
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ