×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Android үйлдлийн систем бүхий шинэ ухаалаг гар утаснууд Google Assistant туслахтай болно

Google Assistant хувийн туслах одоогоор зөвхөн Google Pixel болон Pixel XL-д ашиглагдаж байгаа хэдий ч ухаалаг гар утасны зах зээлийн хувьд энэ нөхцөл байдал удахгүй өөрчлөгдөх бололтой. Google-ийн шинэ програмын туршилтанд оролцохоор бүртгүүлсэн зарим хэрэглэгчид Google App v6.13 альфа хувилбарыг авч эхэлсэн байна. Google Assistant програмыг суулгасны дараа Android 6.0.1 Marshmallow  бүхий Samsung Galaxy Note5 болон Android 7.1.1 Nougat үйлдлийн систем бүхий Nexus 6P ухаалаг гар утаснуудад ашиглах боломжтой болсон байна. Гэвч Nexus 6P ухаалаг гар утасны бусад хэрэглэгчид үүнийг батлаагүй тул шинэ ухаалаг гар утаснуудад Google Assistant-ыг ямар нөхцөлтэйгээр суулгахыг хэлэхэд хэцүү байна.

Google App v6.13

Үүнээс гадна Google App v6.13 нь худалдан авалт хийсэн төлбөрөө Google Assistant ашиглан хийх боломж олгох ба Lite Mode горим дээр веб хуудсууд хурдан гарч ирдэг аж.
Эх сурвалж: Android Police


Нийтэлсэн      Огноо: 2017-02-14 12:02    
Үзсэн 264
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ