Нугардаг дэлгэц бүхий Samsung ухаалаг гар утасны цуврал энэ жилээс гарна

Эх сурвалжийн мэдээлснээр нугардаг дэлгэц бүхий Samsung ухаалаг гар утасны цувралыг MWC 2017 арга хэмжээний үеэр танилцуулж энэ оны 4-р улирлаас эхлэн зах зээлд гаргах аж.

Samsung clam type smartphones

Эхний ээлжинд AMOLED уян дэлгэц бүхий шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн технологийг зүгширтэл цөөн тоогоор үйлдвэрлэх болно. Харин 2018 он гэхэд энэ төрлийн ухаалаг гар утсыг олон тоогоор үйлдвэрлэх болов уу. Үйлдвэрлэлийн хувьд тулгараад байгаа гол асуудал нь уян дэлгэцэн биш харин ухаалаг гар утасны корпусны материалд байгаа ажээ. Үйлдвэрлэгчийн корпусыг хийхдээ дэлгэцийн суурь материалыг ашиглахаар шийдсэн байна. Өнгөрсөн жил Samsung компани уян хатан, эвхэгддэг ухаалаг гар утас бүтээж байгааг баталсан патентын хүсэлт өгсөн байна. Samsung компаниар зогсохгүй Apple, LG Electronics, Microsoft компаниуд ч мөн USPTO-д ижил хүсэлтийг өгсөн байна.
Эх сурвалж: Digitimes


Нийтэлсэн      Огноо: 2017-02-10 22:55    
Үзсэн 659
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ