Facebook Lite-ийн хэрэглэгчдийн тоо 200 саяас давжээ

Хоёр жилийн өмнө Facebook компани гар утасны Facebook Lite аппликейшнийг танилцуулж байсан билээ. Тус аппликейшн нь бага хэмжээг эзлэх ба 2G сүлжээнд хангалттай хурдан ажиллах боломжтой юм. Сүлжээний 3G, 4G хүртэлх хөгжил болоод шинэ шинэ ухаалаг гар утаснууд гарсаар байгааг үл харгалзан Facebook Lite аппликейшний нэр хүнд улам өссөөр байна.

Facebook Lite

Facebook компанийн тэргүүн Марк Цукерберг Facebook Lite-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 200 саяас давлаа гэж мэдэгдсэн байна. Сүүлийн нэг жилийн дотор Facebook Lite-г хэрэглэгчдийн тоо хоёр дахин өссөн байна.
Эх сурвалж: Facebook


Нийтэлсэн      Огноо: 2017-02-10 17:07    
Үзсэн 314
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ