Intel 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан Fab42 үйлдвэрт 7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийнэ

Intel компани 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан ч компьютерын зах зээл буурсны улмаас барилгын ажил нь хойшлогдоод байсан Fab42 үйлдвэрт 7 тэрбум гаруй ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаагаа мэдэгдлээ. Компьютерын зах зээл одоогоор дахин өсөж эхлээгүй байгаа хэдий ч АНУ-д дотоодын үйлдвэрлэлийг дэмжих аян өрнөөд байгаа билээ. Нэмж хэлэхэд барилгын ажил дууссан бөгөөд одоо зөвхөн тоног төхөөрөмжийн угсралтын ажил үлдээд байгаа аж.

Intel Fab 42

Дээрх ажлыг хийж дуусгахад 3-4 жилийн хугацаа өгсөн байна. Тус үйлдвэр ашиглалтад ороход Fab42 нь дэлхийн хамгийн дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэр болно хэмээн хүлээж байна. Энд 7 нанометрийн технологийн процессыг нэвтрүүлэх болно. Мөн 300 орчим хүн тус үйлдвэрт ажиллах бөгөөд үйлдвэрт гүйцэтгэх ажилтай холбоотойгоор тус бүсэд 10 000 гаруй байнгын ажлын байр бий болно гэж тооцоолж байна.
Эх сурвалж: Intel


Written by      K2_FriPMULATE_February+0800RFebPMULAT_0C211     Be the first to comment!
Read 91 times
Tagged under
Login to post comments


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн ШУ-ны мэдээ