Bang & Olufsen Beoplay H4 утасгүй чихэвч нэг удаагийн цэнэглэлтээр бараг 20 цаг ажиллана

Bang & Olufsen (B&O) компани Beoplay H4 загварын утасгүй чихэвч гаргалаа. Тус чихэвч нь 300 ам. долларын үнэтэй бөгөөд B&O компанийн ихэнх бүтээгдэхүүний нэгэн адил гадаад байдлаараа онцлог. Мөн нэг удаагийн цэнэглэлтээр 19 цаг ажиллах аж.

Beoplay H4 1

Түүний цэнэг дууссан бол 3.5мм-ийн диаметрийн TRS холбогчтой энгийн утсаар холбох боломжтой. Үзүүлэлтийн хувьд 20-20 000 Гц стандарт хэлбэлзэлтэй байна гэж үйлдвэрлэгчийн зүгээс амлаж байна. Үүнээс гадна тус чихэвчид 40мм-ийн ялгаруулагчийг ашиглах аж.

Beoplay H4 2

Beoplay H4 чихэвч 195 х 220 х 50 мм хэмжээтэй, 235 гр жинтэй. Материалын хувьд хөнгөн цагаан болон арьс ашиглан хийсэн. Энэхүү чихэвчийг өнөөдөр худалдаанд гаргажээ.
Эх сурвалж: Bang & Olufsen


Нийтэлсэн      Огноо: 2017-02-10 14:45    
Үзсэн 166
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ