×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Xiaomi Redmi Note 4X ухаалаг гар утас SoC Snapdragon 625 системийн чиптэй гарна. Компани Мика Хацунэд зориулан цөөн тооны хувилбарыг гаргана

Xiaomi Redmi Note 4X ухаалаг гар утсыг 2 сарын 14-нд танилцуулах талаар мэдээлсэн билээ. Харин түүнд Snapdragon 625 эсвэл MediaTek Helio X20 системийн чипийн алийг ашиглах талаар тодорхой мэдээлэлгүй байлаа. Xiaomi компани шинэ бүтээгдэхүүнийхээ зарим мэдээллийг дэлгэсэн байна. Юуны өмнө тус загвар SoC Snapdragon 625 системийн чип ашиглах нь тодорхой боллоо. Тус системийн чипийг 14 нанометрийн технологиор үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү ухаалаг гар утсанд тохирох аж.  Xiaomi Redmi Note 4X ухаалаг гар утас нь 5.5 инчийн дэлгэц, 13 мегапикселийн камер, 4100 мА·цаг багтаамж бүхий зайтай болохыг баталсан байна.

Xiaomi Redmi Note 4X Hatsune Miku 1

Тус загвар нь 5 өнгөний сонголттой гэдгээрээ онцлогтой. Тэдгээрийн нэг нь Redmi Note 4X Hatsune Miku хувилбар байх болно.  Мика Хацунэ бол 2007 онд бүтээгдсэн Японы виртуаль дуучин юм. Түүний хүүхэлдэйн төрх дээрх тусгай хувилбарын хайрцгийг чимэглэх аж. Мөн тус бүтээгдэхүүнийг үүнтэй адил чимэглэл бүхий гэр, нэмэлт зай дагалдах аж.

Xiaomi Redmi Note 4X Hatsune Miku 2

Мөн Xiaomi компани өөрийн бүтээгдэхүүний нэлээд хэсгийг гаан өнгөтэйг санал болгохоор зэхэж байна.
Эх сурвалж: Xiaomi


Нийтэлсэн      Огноо: 2017-02-09 13:29    
Үзсэн 279
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ