Sony компанийн мэргэжилтнүүд ухаалаг гар утасны камерт зориулсан DRAM санах ой бүхий 3 давхаргатай дүрс мэдрэгчийг бүтээжээ

Sony компанийн мэдэгдсэнээр анхны DRAM санах ой бүхий CMOS төрлийн гурван давхаргатай дүрс мэдрэгч бүтээжээ. Тус мэдрэгчийг ухаалаг гар утсанд зориулсан бөгөөд энэ нь 3 давхарга DRAM кристалл санах ойг багтаасан аж.

Sony 3 layer CMOS Image Sensor with DRAM

DRAM санах ой нь тус мэдрэгчийн хурдыг нэмэгдүүлэх болно. Шинэ унших систем нь 19.3 Мп нарийвчлалтай дүрсийг ердөө 1/120 секунд хурдаар хүлээн авах боломжийг олгодог. Үүний үр дүнд хөдөлгөөнд дүрсийн зургийг фокусын гуйвуулга багатай буулгах, 1000 к/с хүртэл зургийн давтамжаар (ердийн мэдрэгчээс 8 дахин их) Full HD (1920 x 1080 пиксел) нарийвчлалтай бичлэг зэргийг хийх боломжтой болох болно. 

Энэхүү мэдрэгчийг хэзээ гаргах нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Sony

 

 

 


Нийтэлсэн      Огноо: 2017-02-09 12:49    
Үзсэн 56
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ