×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

LG G6 загвар Солонгост гарснаас сарын дараа АНУ-ын зах зээлд гарна

Энэ сарын сүүлээр Барселон хотноо нээлтээ хийх Mobile World Congress 2017 үзэсгэлэн дээр LG G6 ухаалаг гар утсыг танилцуулна хэмээн яригдаж байгаа билээ.

LG G6 1

LG G6 ухаалаг гар утсыг Samsung Galaxy S8-аас өмнө зах зээлд гарна гэж нэг бус удаа яригдаж байсан. Сүүлд ирсэн мэдээллээр бол LG G6 загварыг 3 сарын 9-ний өдөр Өмнөд Солонгосын зах зээлд гаргах болно. Ингэснээр LG G6 өрсөлдөгчөө худалдаанд гартал сар хагасын хугацаанд тайван борлуулалт хийх боломжтой. Эх сурвалжийн хэлснээр Samsung Galaxy S8 загвар 4 сарын 21-нд худалдаанд гарахаар төлөвлөөд байгаа юм. Харин АНУ-ын зах зээлд LG G6 ухаалаг гар утсыг Galaxy S8 загварыг гарахаас 2 долоо хоногийн өмнө буюу 4 сарын 7-ноос нийлүүлж эхлэн аж. LG G6 ухаалаг гар утасны доод загвар нь SoC Snapdragon 820 болон 4 ГБ шуурхай санах ойтой худалдаанд гарах магадлалтай байна. Мөн LG G6 ухаалаг гар утасны хайрцагны зургийг нийтэлсэн байна.

LG G6 2

Эх сурвалж: Venture Beat

 


Нийтэлсэн      Огноо: 2017-02-08 12:42    
Үзсэн 294
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ