×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Barron's-ын үзэж буйгаар өнгөрсөн жил тав дахин нэмэгдсэн AMD-ийн хувьцааны үнэ энэ жил мөн хоёр дахин нэмэгдэнэ

AMD компанийн Intel компанитай өрсөлдөж буй төв процессорын зах зээл болон Nvidia-тай өрсөлдөж буй график процессорын зах зээлд эзэлж буй байр суурь нэлээд бэхжих бололтой.  Barron's компанийн шинжээчид үүнд итгэлтэй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Barron's-ын урьдчилан таамаглаж байгаагаар AMD-ийн хувьцааны үнэ энэ жил хоёр дахин нэмэгдэнэ. AMD-ийн хувьцааны үнэ жилийн дотор 5 дахин нэмэгдсэн гэдгийг эх сурвалж онцлон хэлсэн байна. Хувьцааны энэхүү өсөлт нь тус компанийн удирдлага компьютерын болон гар утасны график системд хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой гэж үзэж байна.

AMD Radeon Vega 4

Barron's-ын таамагтай холбогдуулан хийсэн AMD компанийн тайлбарт хэлэхдээ тус компани энэ жил гарах шинэ бүтээгдэхүүнүүд нь сүүлийн 10 жил дэх хамгийн хүчтэй давалгаа байх болно гэжээ. 

Эх сурвалж: Reuters


Нийтэлсэн      Огноо: 2017-02-07 11:24    
Үзсэн 132
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ