Asus, Philips болон Pioneer-ийг монополийн эсрэг Европын Холбооны хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт буруутгаж байна

Европын комисс монополийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэргийг шалгаж эхэлсэн тухай мэдэгдлээ. Энэ удаагийн мөрдөн шалгах ажиллагаа 3 чиглэлд явагдах бөгөөд нэлээд олон компани үүнд хамаатай болоод байна. Эдгээрийн дотроос бидний сонирхлыг татаад байгаа нь Asus, Philips болон Pioneer юм. Тэд «хэрэглээний цахилгаан хэрэгсэл» чиглэлд сэжиглэгдэж байгаа ба үнийг өөрсдөдөө ашигтайгаар чиглүүлж байсан хэмээн буруутгаж байна. Тодруулж хэлбэл эдгээр үйлдвэрлэгчид онлайн дэлгүүрүүдэд өөрийн үнийг тогтоох боломж олгоогүй ажээ. Үүнд гэр ахуй, зөөврийн компьютер болон утасгүй төхөөрөмжүүд багтсан байна.

Asus Philips Pioneer monopolies

Ихэнх онлайн дэлгүүрүүд зах зээлийн гол тоглогчид үнийг тогтоодог програм хангамжийг ашигладаг бөгөөд үйлдвэрлэгчийн үзүүлсэн дарамтаас үүдэн тэдний бүтээгдэхүүний борлуулалт төдийгүй онлайн дэлгүүрийн үйл ажиллагаанд нөлөөлсөн байна.
Мөрдөн шалгаж буй үлдсэн хоёр чиглэл нь видео тоглоом ба зочид буудлын бизнес юм.
Эх сурвалж: European Commission


Нийтэлсэн      Огноо: 2017-02-07 10:30    
Үзсэн 70
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ