AMD Ryzen процессорыг хэзээ худалдаанд гаргах мөн ямар загварууд гаргахыг зарлалаа

AMD Ryzen процессорыг 3 сарын эхээр  худалдаанд гаргана гэж эх үүсвэр компанийн удирдлагатай ярилцсан ярианаас мэдэгдлээ. Анхны процессоруудыг худалдааны сувгууд  болон системийн интеграторууд авах гэнэ. Эдгээр процессорууд нь  Intel Core i5 болон Core i7 процессоруудтай өрсөлдөх хэмжээнд очсон аж.

amd ryzen

Zen (14нм технологийн процесс) микроархитектуур дээр үндэслэсэн Ryzen  процессорын араас гарах Zen2 болон Zen3-ын хөгжүүлэлт ид хийгдээд эхэлсэн ба 7нм-ийн технологийн процессыг ашиглахаар тооцсон юм. 

Ryzen Zen  процессорууд цахим тоглоом тоглох, VR, 2D болон 3D дүрсний боловсруулалт хийхэд хамгийн өндөр бүтээмжийг үзүүлэхээр хийгдсэн юм.

Эх үүсвэр:  CDR info


Нийтэлсэн      Огноо: 2017-02-06 17:56    
Үзсэн 552
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ