Төрийн зохицуулагч лити-ион зай хураагуур үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг хянах, аюулгүй байдлыг хангах үүднээс лити-ион зай хураагуур болон электрон төхөөрөмжүүдийг туршиж шалгана. Samsung компанийн саяхан хэрэгжүүлж эхлээд байгаа ухаалаг гар утас болон таблетын зай хураагуурын чанарыг шалгадаг шинэ системд мөн адил хяналт тавьж ажиллах юм байна.
Эх сурвалж: Reuters
Samsung компани зай хураагуурын аюулгүй ажиллагааны шалгууруудыг чангатгана
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Samsung компани Galaxy Note7 ухаалаг утсанд тохиосон дэлбэрч шатсан үйл явдлыг дахин давтагдуулахгүйн үүднээс лити-ион зай хураагуурын аюулгүй ажиллагааны шалгууруудыг чангатган байнгын шалгалт зохион байгуулж ажиллахаар болсон байна. Өнгөрсөн сард Samsung компани тус утасны дэлбэрч шатсан шалтгааныг тогтоон зай хураагуураас болсон хэмээн мэдэгдэл хийсэн билээ.
Нийтэлсэн Цогий
Published in
Технологийн мэдээ
Огноо: 2017-02-06 17:35
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу