Lufthansa Companion App нь Lufthansa A350-900 нисэх онгоцны зорчигчдод нислэгийн үеэр юу үзэж сонсохоо урьдчилан сонгох боломжийг олгоно

Агарын тээврийн Lufthansa компани 293 зорчигч тээвэрлэх A350-900 загварын нисэх онгоц ашиглаж эхэлсэн бөгөөд эдгээр нь эхний ээлжинд Мюнхен хотыг Дели, Бостон хотуудтай холбох юм. Энэхүү өндөр технологийн онгоцны нэг онцлог бол зорчигчдод нислэгийн үеэр үзэх боломжтой кино болон дууны жагсаалтаас өөрт таалагдсаныг урьдчилан сонгох боломжийг олгодог систем юм.

Lufthansa Companion App

Энэ боломжийг гар утасны програм Lufthansa Companion App-аар дамжуулан олгож байгаа юм. Хувийн үзвэрийн хөтөлбөрөө нислэг болохоос 6 долоо хоногийн өмнө төлөвлөж болох юм. Онгоцонд суусны дараа урд талын сандалд байрлуулсан дээрх системийг ажиллуулах, эсвэл өөрийн гар утсан дээр сонгосон киногоо үзэх боломжтой. Тус системийг ашиглан нислэгийн чиглэлийг ажиглах, FlyNet-ээр дамжуулан олон нийтийн сүлжээнд холбогдох, WorldShop онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх болон очих газрынхаа талаар судлах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Тус програмын Android-д зориулсан хувилбарыг Google Play-с авах боломжтой. Харин iOS-д зориулсан хувилбарыг удахгүй гарах ба Apple App Store-ийн каталогид оруулах болно.
Эх сурвалж: Lufthansa

 


Нийтэлсэн      Огноо: 2017-02-06 16:29    
Үзсэн 29
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ