Firefox OS үйлдлийн системийн хөгжүүлэлтийг зогсоож ажилчдаа халлаа

4 жилийн өмнөөс анх хөгжүүлж эхэлсэн Firefox OS үйлдлийн систем нь бусад хөдөлгөөнт үйлдлийн системтэй өрсөлдөж чадаагүйгээс болж зогслоо. Уг төсөл нь хаагдаж хөгжүүлэлтийг хийж байсан 50 ажилтан болон тухайн чиглэлийг хариуцаж байсан Mozilla компанийн удирдлагууд халагджээ. 

firefox os 1 840x473

Firefox OS үйлдлийн системийн онцлог нь зөвхөн HTML, JavaScript болон CSS дээр суурилсан вэб-технологи юм. Уг үйлдлийн систем нь нээлттэй кодтой мөн үнэгүй ашиглах зориулалттай хямд гар утсанд зориулсан байжээ. Өнгөрсөн хэдэн жилд хэд хэдэн гар утсанд суулгагдсан боловч олон нийтийн анхаарлыг татаж чадсангүй.   

Мөн түүнчлэн ухаалаг цаг болон интернетэд холбогдсон ухаалаг хэрэгслүүдэд чиглүүлсэн боловч бас л зах зээлд оролцогчдын анхаарлыг төрүүлж чадаагүй билээ.

Эх үүсвэр:  WCCFtech.com


Нийтэлсэн      Огноо: 2017-02-06 16:24    
Үзсэн 219
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ