×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Huawei P10 болон P10 Plus ухаалаг гар утасны талаар зарим зүйлүүд тодорхой боллоо

Энэ оны 2 сарын 26-нд эхлэх MWC 2017 үзэсгэлэн дээр Huawei P10 болон P10 Plus ухаалаг гар утаснуудыг танилцуулахаар төлөвлөөд байна. Танилцуулга болтол 3 долоо хоногийн хугацаа үлдсэн хэдий ч эдгээр ухаалаг гар утаснуудын үзүүлэлт болон үнэтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл тавигдлаа.

Huawei P10 Plus 1

Huawei P10 нь 4 ГБ шуурхай санах ой, 32 ГБ багтаамжтай бөгөөд ойролцоогоор $510-ын үнэтэй байна. Тус ухаалаг гар утасны 64 ГБ багтаамжтай нь $600, харин 6 ГБ шуурхай санах ой, 128 ГБ багтаамжтай нь $680 үнэтэй байх юм.

Huawei P10 Plus 2

P10 Plus нь хоёр хувилбартай гарах бөгөөд 4 ГБ шуурхай санах ой, 64 ГБ багтаамжтай нь $725, 6 ГБ санах ой, 128 ГБ багтаамжтай нь $830-ын үнэтэй байх юм. Huawei P10 болон P10 Plus ухаалаг гар утас нь 1440 x 2560 пикселийн нарийвчлал бүхий 5.5 инчийн дэлгэцтэй бөгөөд SoC Kirin 965 системийн чиптэй. Эдгээр хоёр загвар нь 12 Мп-ийн арын хос камер, 8 Мп-ийн нүүрний камер зэргээр тоноглогдсон.
Эх сурвалж: WCCFtech.com


Нийтэлсэн      Огноо: 2017-02-06 14:25    
Үзсэн 457
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ