×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Google компани сансраас зураг авдаг Terra Bella чиглэлээ зарна.

Alphabet холдингийн нэг хэсэн болох  Google  компани сансраас зураг авдаг Terra Bella чиглэлээ зарах болсон тухайгаа албан ёсоор зарлалаа.  Terra Bella-ааг хуучин NASA-д ажиллаж байсан мэргэжилтнүүдийн байгуулсан Planet Labs компани худалдаж авах юм. 

terrabella

Худалдааны хэлэлцээрийн санхүүгийн мэдээллийг олон нийтэд цацахаас татгалзсан байна.  Planet Labs компани Terra Bella-ийн бүх активыг авахаас гадна сансрын хиймэл дагуулын SkySat-ыг давхар авах  тохиролцоотой гэнэ. 

Хэлэлцээрийн дараа Google  Planet Labs-тай Дэлхийн гадаргын зураг худалдан авах олон жилийн хэлэлцээр хийх юм. 

Сануулахад 2014 онд Google  Terra Bella-ааг (тэр үед SkyBox Imaging нэртэй байсан) 500 сая ам.доллараар авч байсан юм.

Эх үүсвэр:  Reuters


Нийтэлсэн      Огноо: 2017-02-06 13:47    
Үзсэн 356
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ