×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Panasonic цэвэр ашгаа 33%-иар нэмэгдүүлжээ

Panasonic компани ээлжит санхүүгийн жилийн 3-р улирлын тайлангаа тавьлаа. Тайлант хугацаанд 16.6 тэрбум ам. долларын орлого олсон нь жилийн өмнөх үзүүлэлтээс 3%-иар бага байсан байна. Үйл ажиллагааны орлого 5%-иар нэмэгдэж 863 сая ам. долларт хүрсэн. Цэвэр ашиг 33%-иар нэмэгдэж 566 сая ам. долларт хүрсэн байна.

Panasonic bldg

Орлогын гуравны нэг орчим хувь буюу 5.8 тэрбум ам. долларыг автомашины болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээс олжээ. Мөн төдий хэмжээний (5,5 тэрбум ам. доллар) орлогыг гэр ахуйн цахилгаан хэрэгслээс олсон байна. Борлуулалтын хэмжээний хувьд автомашин болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтын жилийн үзүүлэлт 4%-иар буурч, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл 2%-иар өссөн байна. Panasonic-ийн бусад үндсэн хэлтсүүдийн борлуулалтын жилийн үзүүлэлт буурсан байна.
Эх сурвалж: Panasonic


Нийтэлсэн      Огноо: 2017-02-06 13:13    
Үзсэн 168
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ