×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Apple компани MacBook Pro ноутбукэнд 7-р үеийн Intel Kaby Lake процессорыг ашиглахыг хүсэж байсан.

Ноутбукний зах зээлд Apple-ийн өрсөлдөгчид шинэ загварууддаа  Intel Kaby Lake процессорыг ашиглаж байгаа харин Apple сүүлд гаргасан  MacBook Pro ноутбукэндээ өмнөх үеийн (6-р үе)  Intel Skylake процессорыг ашигласан. Эх үүсвэрийн мэдээлж буйгаар энэ нь энгийн тайлбартай гэнэ.

15 inch MacBook Pro 2 840x645

Apple  компани шинэ загварын  MacBook Pro ноутбукэндээ  Intel Kaby Lake процессорыг ашиглахыг хүсэж байсан ч Intel  компани цаг тухайд нь ханган нийлүүлэлт хийж амжаагүй юм. 

Intel Kaby Lake процессорыг энэ оны загварын MacBook Pro-д ашиглаж эхэлнэ гэжээ.  

2016 онд гарсан  MacBook Pro ноутбукнүүд хуучин Skylake процессорыг ашигласан учраас 16Гб-ын шуурхай санах ойгоор хязгаарлагдсан юм. Хэрэв илүү их шуурхай санах ой ашигласан бол тогны зарцуулалт нэмэгдэж цэнэгээр ажиллах хугацаа буурах байсан гэжээ. Одоогоор уг MacBook Pro ноутбукнүүд нэг цэнэгээр 10 цаг ажиллаж байгаа.

Эх үүсвэр:  WCCFtech.com


Нийтэлсэн      Огноо: 2017-02-06 13:07    
Үзсэн 276
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ