×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Tesla зөвхөн литий-ионын зай хураагуурыг ашиглан дэлхийн хамгийн том энергийн нөөц хадгалах газрыг байгууллаа

Tesla компани Калифорни мужид одоогоор дэлхийд хамгийн томд тооцогдох зай хураагуурын агуулахыг тэжээлийн нөөц эх үүсвэр хэлбэрээр ашиглах зорилгоор байгуулаад байна. Энэ нь нийт 20 Мвт-ын хүчин чадалтай, 80 Мвт·цаг багтаамжтай Powerpack 2 модулаас бүрдэнэ. Ийм нөөцөөр 15 000 орчим айлыг хэдэн цагийн турш эрчим хүчээр хангахад хангалттай.

Tesla batteries

Үүнтэй ижил төстэй барилгыг AES болон Altagas компаниуд ч мөн гүйцэтгэж байгаа юм. Эдгээр гурван объектын хэмжээний хувьд сүүлийн нэг жилийн дотор байгуулсан бүх литий-ионы зайн 15%-ийг эзлэх юм. Мөн AES станц нь Tesla-аас илүү хүчин чадалтай буюу 30 МВт ба 120 Мвт·цаг байх болно. Литий-ионын зайн өртөг хямдарсан явдал үүнд эерэгээр нөлөөлжээ. 2013 онд 1 кВт·цаг аж үйлдвэрийн зай 600 орчим ам. доллар байсан бол өнгөрсөн онд 273 ам. доллар болтлоо буурсан байна. Түүнээс гадна элементийн нягтрал сайжирсан. Энэ бүхэн цахилгаан автомашины ачаар болж өрнөсөн үйл явдлууд билээ.
Эх сурвалж: Bloomberg


Нийтэлсэн      Огноо: 2017-02-02 15:36    
Үзсэн 155
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ