×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Усан доор зураг авах зориулалт бүхий Subal GX80 гэр нь Panasonic Lumix DMC-GX80, GX85 болон GX7 MK2 загварын камерт тохирно

Subal компанийн бүтээгдэхүүний нэр төрөл усан доор зураг авах GX80 гэрээр нэмэгдлээ. Тус гэр нь Panasonic Lumix DMC-GX80, GX85 болон GX7 MK2 загварын камерт тохирох ажээ. Энэхүү гэр нь 70 метр хүртэл гүнд ажиллах ба хэмжээний хувьд 183 x 136 x 92 мм.

Subal GX80 1

Үйлдвэрлэгчийн хэлснээр тус гэр нь камерын бүх функцийг ажиллуулах нөхцөлийг хангасан байна. Камерын гэрэлтүүлэгч  нээж хаах боломжтой. Нэмэлт гэрэлтүүлэх хэрэгсэлтэй холбох  Sea & Sea шилэн оролттой байна. Мөн стандартын 5 сэрээ бүхий хоёр холболттой байна.

Subal GX80 2

Гэрний жин 750 гр бөгөөд түүний эд ангийг хөнгөн цагааны хайлш, зэвэрдэггүй ган болон хуванцраар хийжээ. Үнийн хувьд 1659 евро (НӨАТ-гүй). Дурангийн гэрийг тусд нь борлуулна.
Эх сурвалж: Subal


Нийтэлсэн      Огноо: 2017-02-02 11:48    
Үзсэн 110
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ