×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Xiaomi ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хэмжээгээрээ Хятадын бусад компаниудыг ардаа хаялаа

Xiaomi ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хэмжээгээрээ Хятадын бусад компаниудыг ардаа хаялаа
Жилийн өмнөөс ухаалаг гар утасны зах зээлийн хэмжээгээрээ АНУ, Энэтхэг биш харин Хятад улс тэргүүлэх болсон билээ. Хэдэн өдрийн өмнө дэлхийн зах зээлд ухаалаг гар утасны нийлүүлэлтээрээ хамгийн амжилттай яваа Хятадын компаниудын рейтингийн нийтэлсэн бөгөөд энд Xiaomi 4-р байранд жагсаж байсан. Харин одоо 2016 оны 4-р улиралд хамгийн амжилттай ажилласан компаниудын нэрс тодорлоо. Canalys компанийн гаргасан энэхүү мэдээлэл нь долоо хоногийн өмнө нийтлэгдсэн Counterpoint-ийн мэдээнээс арай өөр дүр зургийг гаргаж ирсэн байна.

Xiaomi HQ Fuzz Bloomberg

Canalys-ийн мэдээллээр 2016 оны 4-р улиралд Samsung 6.2 сая ухаалаг гар утсыг Энэтхэгт нийлүүлсэн нь зах зээлийн 22%-ийг эзэлсэн байна. Түүний дараа Xiaomi 3 сая ухаалаг гар утас нийлүүлснээр зах зээлийн 11%-ийг эзэлж тус компанийн борлуулалт жилийн дотор 232%-иар өссөн үзүүлэлттэй байна. Oppo болон Lenovo 2.6 сая бүтээгдэхүүн нийлүүлж зах зээлийн 9%-ийг эзэлсэн бол 5-р байранд Vivo 2.1 сая бүтээгдэхүүнээр зах зээлийн 7%-ийг эзэлсэн байна.
Canalys-ийн шинжээчдийн баталж буйгаар Энэтхэгийн зах зээлийг Хятадын үйлдвэрлэгчид эзэлсэн байна.
Эх сурвалж: Canalys


Нийтэлсэн      Огноо: 2017-02-01 10:50    
Үзсэн 146
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ