×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Blackberry Mercury ухаалаг гар утсанд Sony IMX378 дүрс мэдрэгч суулгана

BlackBerry Mercury шинэ ухаалаг гар утасны зургийг CES 2017 үзэсгэлэнгийн өмнөхөн нийтэлсэн боловч тус арга хэмжээний үеэр түүнийг танилцуулаагүй юм. Тухайн үед TCL компанийн тэргүүн Стив Кистулли тодорхой мэдээллийг зөвхөн Mobile World Congress 2017-ийн үеэр мэдэгдэх болно хэмээн баталж байсан.  Сүүлд авсан мэдээллээр BlackBerry Mercury загварт Google Pixel-тэй ижил дүрс мэдрэгч суулгах болно. Google Pixel нь 12.3 Мп нарийвчлал бүхий Sony IMX378 дүрс мэдрэгчтэй юм. Энэ ухаалаг гар утас хамгийн сайн камерофон бүхий ухаалаг гар утасны DxOMark рейтингийг тэргүүлж байгаа юм. Дотоодын мэдээллээс үзвэл  lackBerry Mercury нь 8 мегапикселийн Samsung S5K4H8 эсвэл OmniVision OV8856 дүрс мэдрэгчтэй байх болно.

BlackBerry Mercury

BlackBerry Mercury загварыг 620 х 1080 пикселийн нарийвчлалтай, 420 пикселийн нягтралшил бүхий мэдрэгчтэй дэлгэц, SoC Snapdragon 625 системийн чип, 3 ГБ-ын шуурхай санах ой, 32 ГБ багтаамжтай байхаас гадна 3400 мА•цагийн багтаамжтай зайтай гарна гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: Phone Arena


Нийтэлсэн      Огноо: 2017-01-31 14:55    
Үзсэн 197
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ