×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Шинэ iPhone сайжруулсан Siri системийг ашиглаж магадгүй

Энэ жил ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн гол чиг хандлага илүү сайжруулсан хувийн туслах болон өөрөө сурах чадвартай хиймэл оюун ухааны систем байх болно гэдэгт эх сурвалж итгэлтэй байна. Тус зах зээлийн бүх томоохон тоглогчид өөрсдийн дээд ангиллын гар утаснуудаа дээрх шийдлээр гаргах болно. Samsung болон Apple-ийн дараа 3-рт жагсаад буй Huawei энэ салбарт шинэ шийдлийг хэрэглэгчиддээ санал болгосноор нэг шат ахихаар төлөвлөөд байна. Apple компани өнгөрсөн жилийн 8 сард машин сургалт болон хиймэл оюун ухааны технологийн Turi компанийг 200 сая ам. доллараар худалдан авсан. Turi-ийн хөгжүүлсэн програмыг Siri хувийн туслахын зах зээлд эзлэх хувь болон нэр хүндийг өсгөхөд ашиглаж байна. Нөхцөл байдлыг сайн мэдэх эх сурвалж шинээр гарах iPhone гар утсанд сайжруулсан Siri системийг ашиглах болно хэмээн баталж байна.

Siri

Бусад компаниуд ч мөн зүгээр суусангүй. Google компани өөрийн Google Pixel ухаалаг гар утсандаа Google Assistant туслахыг суулгасан ба LG G6 загварт ч бас ашиглах бололтой. Samsung болон Viv Labs мөн Galaxy S8 загварт Bixby системийг бэлдэж байна.
Эх сурвалж: DigiTimes


Нийтэлсэн      Огноо: 2017-01-30 16:16    
Үзсэн 147
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ