×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Google-тэй хамтран хийсэн LG Watch Sport болон Watch Style ухаалаг цагнуудын анхны зургийг нийтэлжээ

Энэ жилийн 2 сард Google-тэй хамтран бүтээсэн LG Watch Sport ба Watch Style загварын ухаалаг цагнуудыг танилцуулах болно. Тэдгээрийн үзүүлэлтийг бид өмнө нь мэдээлсэн бол одоо тэдгээрийн зургийг олон нийтийн сүлжээнд цацсан байна.

lg sport style

Зүүн талд нь Watch Sport харин баруун талд нь Watch Style загварын зураг байна. Эндээс үзэхэд цагууд үнэхээр хажуу ирмэг дээрээ удирдлагын хүрдтэй ба хоёр дахь загварын хувьд энэ нь механик удирдлагын цорын ганц элемент болох ажээ. Дээрх зургаас харахад Watch Style загвар эмэгтэйчүүдэд зориулагдсан бололтой. Мөн эдгээр цагнууд Google Assistant дуут туслахыг ашиглах ба энэ нь өрсөлдөгчдөөс нь ялгах давуу тал болох юм. LG Watch Sport ба Watch Style цаг нь Android Wear 2.0 үйлдлийн систем бүхий анхны ухаалаг цаг ажээ.
Эх сурвалж: TechnoBuffalo


Нийтэлсэн      Огноо: 2017-01-27 16:55    
Үзсэн 159
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ