×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Авсаархан зөөврийн компьютер Acer TravelMate Spin B1 дахин цэнэглэлгүй 13 хүртэл цаг ажиллана

Acer компани зөөврийн компьютерын нэр төрлөө TravelMate Spin B1 загвараар нэмлээ. Үнийг одоогоор зарлаагүй боловч тийм ч үнэтэй гарахгүй болов уу. Түүнд 11.6 инчийн мэдрэгчтэй дэлгэц суурилуулсан ба дэлгэцийг 360 хэм эргүүлэх боломжтой. Нарийвчлал нь 1366 х 768 эсвэл 1920 х 1080 пиксель байна.

TravelMate Spin B1

TravelMate Spin B1 нь нэг удаагийн цэнэглэлтээр 13 цаг хүртэл ажиллах боломжтой гэдгээс харахад ямар нэгэн эрчим хүчний хэмнэлттэй процессор суурилуулсан байх магадлалтай. Тус зөөврийн компьютерийг Pentium загварынх хэмээн компанийн зүгээ мэдээлсэн байна. Тус компьютерын хамгаалалт онцгой анхаарал татаад байна. Түүний даруул дээр бага зэргийн (330 мл хүртэл) ус асгахад айх зүйл байхгүй ба даралт даах дэлгэц нь 60 орчим кг цохилтыг тэсвэрлэх чадвартай. Тус көөврийн компьютерыг сургуулийн нөхцөлд ашиглах зорилгоор ийнхүү хамгаалалтыг сайжруулан хийсэн байна. Энэхүү зөөврийн компьютерын багцад хос USB 3.0, нэг USB 2.0 болон HDMI багтсан. Мөн карт уншигчийг багтаажээ.
Эх сурвалж: Acer


Нийтэлсэн      Огноо: 2017-01-27 16:39    
Үзсэн 159
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ