×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Apple компани компьютерын зах зээлд хамгийн амжилттай нийлүүлэгчдийн жагсаалтад 5-р байрт жагсаж доошиллоо

Өнгөрөгч онд Apple компани компьютерын зах зээлийн 7.1%-ийг эзэлснээр тус зах зээлийн хамгийн амжилттай компаниудын жагсаалтын 5-рт бичигдсэн байна хэмээн 9to5mac хэвлэлд нийтэлснийг Bloomberg иш татсан байна. Өнгөрсөн онд компьютерын борлуулалт 5.7%-аар буурсан ба үүн дотор Mac брэндийн борлуулалт 10%-аар багассан байна. Тус жагсаалтын тэргүүлэгчээр Lenovo зах зээлийн 21.3%-ийг эзэлсэн үзүүлэлтээр шалгарсан бол түүний араас HP, Dell болон Asus компаниуд оржээ. Эдгээр дөрвөн компани нийт компьютерын зах зээлийн 65 орчим  хувийг эзэлж байна. Dell компанийн зах зээлийн жилийн өсөлт +10% байсан нь хамгийн их үзүүлэлт байлаа.

2016 personal computer market share

Зах зээлийн 28 орчим хувийг 200 орчим компани бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: 9to5mac


Нийтэлсэн      Огноо: 2017-01-27 11:39    
Үзсэн 205
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ