×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Tesla компанийн цахилгаан автомашин Хятад улсад Гиннесийн амжилт тогтоолоо

Tesla компани Хятад улсад Tesla Model X загварын цахилгаанавтомашинаа өнгөрсөн оны 6 сараас эхлэн нийлүүлсэн билээ. Tesla Model S болон Model X загварын нийт нийлүүлэлт одоогоор 10 000 хүрээд байна. Үүнээс өнгөрсөн онд нийлүүлсэн цахилгаан автомашин 76 000 орчим байна.

Tesla chinese parade 1

Долоо хоногийн өмнө Tesla цахилгаан автомашин эзэмшигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор нэг дор цугласан байна. Guinness World Records компанийн төлөөлөгчид «Tesla автомашины хамгийн том жагсаал» хэмээн нэрлэсэн уг амжилтыг бүртгэж авсан байна. Тус арга хэмжээнд Tesla Model S загварын 145 суудлын автомашин, 100 гаруй Tesla Model X загварын  дунд гарын жийп  оролцжээ.

Tesla chinese parade 2

Хятад улсад цахилгаан автомашин түгээмэл болж байгаа бөгөөд тус улс агаар мандалд ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хийг багасгах төлөвлөгөөтэй байгаа юм. Урьдчилсан таамгаар 2020 он гэхэд Хятадын авто зам дээр 5 саяаас багагүй автомашин явах ажээ. Одоогийн байдлаар Хятадад 600 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байгаа ба энэ нь АНУ болон Европын бүх орнуудын автомашиныг нийлүүлснээс ч их тоо юм.
Хятадын эрх баригчид Tesla болон бусад үйлдвэрлэгчдэд тус улсад үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх шинэ хууль, татварын бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Илон Маск Tesla цахилгаан автомашины шинэ хувилбарыг 12-18 сар тутам гаргана гэдгээ амлаад байгаа юм.
Эх сурвалж: Electrek


Нийтэлсэн      Огноо: 2017-01-24 16:37    
Үзсэн 153
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ