×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Tesla цахилгаан автомашины эзэмшигч амь үрэгдсэн авто осолд түүний автомат жолоодлогыг буруугүй гэж үзлээ

Tesla компанийн цахилгаан автомашины автомат жолоодлогын үеэр жолооч нь амь үрэгдсэн хэргийг АНУ-ын тээврийн яам, АНУ-ын замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын албанаас шалгаж дууслаа. Мөрдөн шалгах ажлын үр дүнд дээрх осолд автомат жолоодлого буруугүй гэжээ. Өөрөөр хэлбэл автомат жолоодлогын систем үйлдвэрээс гаргасан горимын дагуу ажиллаж байсан байна. Мөрдлөгийн үеэр Tesla автомат удирдлагатай автомашины талаар хэлэлцэж байхдаа авч үзэж байгаагүй маш чухал статистик мэдээллийг гаргаж өгсөн байна. Tesla-ийн бүх автомашинууд автомат удирдлагыг идэвхжүүлэх боломжтойгоор эзэмшигчийн гар дээр очсон бөгөөд түүнийг идэвхжүүлэхийн тулд тодорхой хэмжээний төлбөрийг нэмж төлөх шаардлагатай юм.

Tesla Crash drop autopilot

Tesla компанийн цуглуулсан стстистикаар автомат удирдлага суулгасны дараа цахилгаан автомашинд хамаарах авто замын ослын давтамж 40%-аар буурч 1.6 сая км тутам 1.3-аас 0.8 тохиолдол болсон байна. Мөн мэргэжилтнүүдийн сануулан хэлснээр автомат жолоодлогыг идэвхжүүлсэн хэдий ч жолоочи зам дээр үүсэх нөхцөл байдлыг анхааралтай хянаж, компьютерын үйл ажиллагааг шаардлагатай үед зогсооход бэлэн байх хэрэгтэй гэжээ. 
Эх сурвалж: NHTSA


Нийтэлсэн      Огноо: 2017-01-24 16:07    
Үзсэн 107
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ