×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Илон Маск Tesla компаннийн цахилгаан автомашины шинэ хувилбарыг 1.5 жил тутам гаргаж байхаа амлалаа

Tesla Motors компанийн удирдагч Илон Маск тус компанийн цахилгаан автомашиныг худалдан авсан хэрэглэгчдийнхээ сэтгэлийг бага зэрэг гонсойлгохоор мэдэгдлийг хийлээ. Тэрээр өөрийн Twitter хуудаснаа бичихдээ: “Tesla иноваци нэвтрүүлж ажиллахаа хэзээ ч болихгүй. Хэрэв та өөр бодолтой байвал та буруу автомашин худалдан авчээ. Бид цахилгаан автомашины шинэ хувилбарыг 12-18 сар тутам гаргахаар төлөвлөж байгаа. Хэрэв бид ховор боловч нарийн төвөгтэй шинэчлэл хийвэл иновацын хурд огцом буурах болно гэжээ”.

Tesla motors mini

Энэхүү төлөвлөгөөгөөр бол Tesla Motors компани автомашин үйлдвэрлэгч биш харин компьютерын техник үйлдвэрлэдэг компанитай илүү төстэй болох юм. Цахилгаан автомашины салбар дахь шинэ технологийн шүтэн бишрэгчдийг шинэ тоглоомын платформ, туслах хэрэгслүүдэд мянга мянган доллар зарцуулдаг тоглоомчидтой харьцуулж болох юм. Зах зээлд аль хэдийн гараад байгаа Tesla цахилгаан автомашинуудад програм хангамжийн шинэчлэл байнга хийгдэж байдаг ба түүний тусламжтайгаар үйл ажиллагаа ихээхэн өөрчлөгдөх боломжтой юм.
Эх сурвалж: Tesla Motors Club


Нийтэлсэн      Огноо: 2017-01-24 14:58    
Үзсэн 115
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ