×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

KGI-ийн үзэж буйгаар iPhone 8 ухаалаг гар утсанд 3D Touch шинэчилсэн технологийг ашиглана

Олон нийтийн дунд тараад буй ярианы нэг хувилбар нь iPhone 8 ухаалаг гар утас хүрээгүй OLED дэлгэцтэй байх бөгөөд корпусын хажуу талуудыг ороосон юм . Apple компанийн бүтээгдэхүүний талаар урьдчилсан таамгийг байнга дэвшүүлж байдаг KGI Securities-ийн шинжээч Мин-Чи Куо (Ming-Chi Kuo) тус ухаалаг гар утсыг шинэчилсэн 3D Touch технологийг ашиглах болно хэмээн баталж байна.

iPhone display 3D touch

Тэрээр iPhone 8 загварт нумарсан дэлгэц хэрэглэх гэж байгаагаас үүдэн iPhone 6s болон iPhone 7 загваруудад ашигласан дэлгэц дээр дарах хүчийг мэдрэгч тохирохгүй болсон гэжээ. Иймээс шинэ ухаалаг гар утас нь хурууны даралт мэдрэгчийн оронд хальсан мэдрэгчийг ашиглах болно хэмээн тайлбарлаж байна. Энэ нь дэлгэцийн нумарсан хэсгүүдэд хэрэглэгчийн хуруу хүрэхийг зөв мэдрэх ба даралтын хүчийг илүү өргөн хүрээнд мэдрэх болно.
Iphone 8 загварын ухаалаг гар утас энэ оны 9 сард худалдаанд гарна.
Эх сурвалж: 9to5mac


Нийтэлсэн      Огноо: 2017-01-24 13:21    
Үзсэн 436
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ