×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Samsung компани Galaxy Note 7 загварын ухаалаг утасны дэлбэрсэн шалтгааныг нэрлэж, тайлбарлалаа

Өнөөдөр Samsung компани Galaxy Note 7 загварын ухаалаг гар утасны дэлбэрэлтийн шалтгааныг хэлсэн байна. Товчоор хэлэхэд гол буруутан нь зай байсан байна. Samsung компани болон өөр 3 бие даасан байгууллагын мэргэжилтнүүд дээрх дүгнэлтэд хүрчээ. Дэлбэрэлтийн анхны тохиолдлын дараа нийлүүлэлтийг зогсоож, хэрэглэгчдийн гар дээр очсон ухаалаг утаснуудыг шинэ зай бүхий ухаалаг гар утсаар сольж эхэлсэн боловч энэ арга хэмжээ тус болоогүй тул Galaxy Note 7 загварын ухаалаг гар утаснуудыг буцаан татаж эхэлсэн билээ. Судалгааны үр дүнд тус утасны эхэлж суурилуулсан зайн гол асуудал нь хасах электродын согог байсан болох  нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл электродыг буруу байрлуулсан ба үүнээс болж электродын үзүүр нь хавтгай хэсэг дээр биш муруй хэсэг дээр байрласан юм.

Galaxy Note7 curcuit 1

Хоёр дахь удаад гаргасан зайг аюулгүй гэж үзэж байсан боловч түүний гол согог нэмэх электродын бэхэлгээнд байсан байна. Үүнээс болж тусгаарлагч гэмтэж богино холболт үүссэн байж болзошгүй. Нэмэлт эрсдэлт хүчин зүйл нь зарим зайд тусгаарлагч дутагдаж байсан явдал байлаа.

Galaxy Note7 curcuit 2

Үйлдвэрлэгчийн зүгээс хэрэглэгчид болоод хамтрагчдаасаа дахин уучлал гуйж тэднийг ойлгож, тэвчээртэй байсанд талархаад судалгааны үед хийгдсэн туршилтаар ухаалаг гар утасны зайг шинэчилсэн бөгөөд дахин ийм нөхцөл үүсэхгүй гэдгийг баталсан байна.
Эх сурвалж: SamsungSamsung


Нийтэлсэн      Огноо: 2017-01-24 12:50    
Үзсэн 314
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ