×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Эрдэмтэд Nokia Lumia 1020 ухаалаг гар утсыг зөөврийн ДНК секвенсор болгон хувиргажээ

Nokia Lumia 1020 ухаалаг гар утас  нь тухайн үедээ гадаад байдлаараа төдийгүй маш сайн камераараа гайхшруулж байсан юм. Одоо ч тус камер нь өндөр үнэтэй олон ухаалаг гар утаснуудтай өрсөлдөх боломжтой хэвээр байна. Гэвч Windows Phone бусад ухаалаг утаснуудтай өрсөлдөх чадахгүй байгаа төдийгүй зах зээлээс гарч ч магадгүй болоод байна. Калифорнийн Их Сургууль, Стокгольмын Их Сургууль болон Уппсальскийн Их Сургуулийн эрдэмтэд олон талаар хоцрогдсон гэж хэлж болох тус төхөөрөмжийн шилдэг чанарыг хэрхэн өөрөөр ашиглаж болох аргыг бодож олжээ. Тэд тус төхөөрөмжөөр авсаархан зөөврийн ДНК сквенсор болон молекулын анализатор бүтээжээ.

Nokia Lumia 1020 1

Юуны өмнө ухаалаг гар утсыг шинжлэх ухааны багаж болгон хувиргахад 500 орчим ам. доллар зарцуулсан ба 3D хэвлэгчээр тусгай гэр хийх шаардлага гарсан байна. Мэдээж үүнд мөн мэдээллийг шаардлагатай хэлбэрт оруулах тусгай програм хангамж хэрэгтэй нь ойлгомжтой.
Дурангийн урд даавууны дээжийг тавихад төрөл бүрийн оптик шүүлтүүр болон ухаалаг гар утасны 41 мегапикселийн камерын тусламжтайгаар тус төхөөрөмж шинжлэх ухааны болоод эмнэлгийн багаж хэрэгслийн үүднээс ажиллах боломжтой болно.

Nokia Lumia 1020 dna

Төхөөрөмжийг бүтээгчид Lumia 1020 бол олон ухаалаг утаснаас эргэлзээгүй давуу талтай боловч дээрх төхөөрөмжийг ямар ч аппарат дээр үндэслэн хийж болно гэж онцлон хэлжээ.
Эх сурвалж: Nature


Нийтэлсэн      Огноо: 2017-01-23 12:16    
Үзсэн 136
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ