×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Xiaomi Mi Notebook Air 2 зөөврийн компьютер магни-литийн хайлшаар хийсэн дээд зэргийн хөнгөн корпустай

IDC-ийн дэд ерөнхийлөгч Ванг Жипинг (Wang Jiping) Xiaomi Mi Notebook Air зөөврийн компьютер зөвхөн өнгөрөгч оны 3-р улиралд 110 мянган нэгж борлогдсон ба энэ нь Тайванийн зах зээлийн 2%-ийг эзэлж байсан хэмээн мэдэгджээ. 4-р улиралд түүний эзлэх хувь 4% хүртлээ нэмэгдсэн байна. Xiaomi Mi Notebook Air зөөврийн компьютерийн хоёр дахь үеийн үйлдвэрлэл энэ оны 4-р сараас эхэлнэ гэдгийг тэрээр онцлон хэллээ. Xiaomi Mi Notebook Air 2 загвар нь өмнөхийн нэгэн адил нимгэн байхаас гадна түүний корпусыг магни-литийн хайлшаар хийх болно. Хөнгөн цагаантай харьцуулахад тус хайлш нь жингийн хувьд 75%-аар хөнгөн юм.

Xiaomi Mi Notebook Air 2

ус хайлшны цорын ганц дутагдалтай тал нь түүний үнэ бөгөөд ийм корпустай зөөврийн компьютеруудыг одоогоор хуруу дарам цөөн үйлдвэрлэгч үйлдвэрлэж байна. Жишээ нь 2012 онд гаргасан NEC Lavie Z нь 13.3 инчийн дэлгэцтэй 880 гр жинтэй байсан.
Эх сурвалж: Anzhuo


Нийтэлсэн      Огноо: 2017-01-20 15:14    
Үзсэн 334
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ