×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Google-тэй хамтран бүрээсэн анхны Android Wear 2.0 үйлдлийн системтэй LG Watch Sport ба Watch Style ухаалаг цаг

Бид саяхан  Android Wear 2.0 үйлдлийн системийг 2-р сараас худалдан авах боломжтой талаар мэдээлж байсан бөгөөд энэ нь Google-ийн 2 төрлийн ухаалаг цаганд анх ашиглаж байгаа. Эдгээр цагнуудыг  MWC 2017 үзэсгэлэн дээр биш харин түүнээс ялимгүй эрт буюу 2-р сарын 9-нд танилцуулах юм байна. Эдгээр загваруудыг Google компани LG-тэй хамтран бүтээсэн байна.  Watch Sport болон Watch Style нэртэйгээр гарах эдгээр цагнууд LG брэндийн нэрээр зах зээлд гарна. Танилцуулга болсны маргаашнаас худалдаанд гарах болно.  Үүний дараагаас Android Wear 2.0 үйлдлийн системийг бусад төхөөрөмжүүдэд ашиглаж эхлэнэ.

LG watch Sport

Watch Sport загварын зузаан 14.2мм байх ба Watch Style загварынх 10.8мм байна. Мөн дугуй хэлбэрийн OLED дэлгэцтэй байх бөгөөд хэмжээ болоод нарийвчлалын хувьд өөр өөр байх болно. Watch Sport загвар 1.38 инчийн диаметр хэмжээтэй, 480 х 480 пикселийн нарийвчлалтай дэлгэцтэй байх бол Watch Style загвар нь 1.2 инчийн хэмжээтэй, 360 х 360 пикселийн нарийвчлал бүхий дэлгэцтэй байх болно. Үүнээс гадна Watch Sport загвар нь шуурхай санах ойн илүү их багтаамж (768 МБ, 256 МБ-ын илүү) болон зайн багтаамжаараа (430 мА·ц, 190 мА·ц-ын илүү) онцгойрч байна.
2 загварын аль алинд Wi-Fi, Bluetooth байхаас гадна Sport загварт гар утасны модем, NFC болон GPS суулгаж өгсөн байна. Өмнөх загвар нь Android Pay төлбөрийн үйлчилгээг дэмжиж ажиллах ба үүнээс гадна Google Assistant хиймэл оюун ухаан, Sport загварт усны хамгаалалт, зүрхний цохилт мэдрэгч болон хажуугийн талдаа хяналтын хүрдтэй болох нь тодорхой болоод байгаа билээ.
Эх сурвалж: Venturebeat


Нийтэлсэн      Огноо: 2017-01-19 12:16    
Үзсэн 220
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ