×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Panasonic эмнэлгийн зориулалттай HOSPI роботыг нисэх буудалд болон зочид буудлуудад ашиглах боломжийг судалж байна

2013 онд танилцуулж байсан Panasonic HOSPI эмнэлгийн робот нь Японы төдийгүй гадаад орнуудын эмнэлгүүдэд ажилладаг эдгээрээ олонд танигдсан билээ. Гэхдээ үйлдвэрлэгч компанийн зүгээс HOSPI роботыг өөр нөхцөлд ашиглах боломжийг судалж байгаа бөгөөд тэдгээр нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн ажлыг хөнгөвчилж чадах эсэхийг тогтоох юм. Үүний тулд тус роботыг Наритагийн нисэх онгоцны буудал болон түүний ойролцоох зочид буудлуудад түр хугацаанд ажиллуулж эхэлсэн байна.

Panasonic HOSPI robot

1-р сарын 14-18-ны өдрүүдэд зочид буудлуудад савласан ус зөөхийн зэрэгцээ автобус хөдлөх цагийг англи, япон, хятад хэл дээр зарлах ажлыг гүйцэтгэж байна. Харин 1-р сарын 23-27-ны хооронд нисэх онгоцны буудалд зөөгчид туслан бохир аяга таваг хурааж, тэдгээрийг угаалга хүртэл зөөх ажлыг гүйцэтгэх юм.

Туршилтын хугацаа дуусахад HOSPI роботыг нисэх буудал болон зочид буудлуудад үргэлжлүүлэн ажиллуулахгүй бөгөөд дээрх туршилтыг амжилттай болсон гэж үзвэл 2020 онд Токио хотноо зохион байгуулагдах зуны Олимпод оролцогчид нисэх буудал болон зочид буудлуудад тус робот эсвэл түүнтэй төстэй роботтой таарах магадлал өндөр байгаа юм. Энэ нь тус арга хэмжээний үеэр үйлчилгээний ажилчдын ачааллыг багасгах болно.
Эх сурвалж: Panasonic


Нийтэлсэн      Огноо: 2017-01-18 16:03    
Үзсэн 124
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ