×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Hitachi болон Panasonic автомашины сегменттэй холбоотой чиглэлд хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмнэ

Эх сурвалжийн мэдээлснээр  Hitachi болон Panasonic компаниуд автомашины технологид оруулах хөрөнгө оруулалтаа нэмэхээр болжээ.  Hitachi компани 2018 оны санхүүгийн жилд 4.4 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд оруулна гэж байгаа нь 3 жил үргэлжлэн 2015 онд дууссан санхүүгийн жилд хийсэн  хөрөнгө оруулалтаас даруй 20%-аар их байгаа юм. Hitachi жолоочгүй автомашины удирдлагын нэгдсэн блок, дүрсний дэлгэрэнгүй анализ хийх зэрэгт зориулсан програм хангамжийн асуудалд голчлон төвлөрч ажиллах юм.  Компанийн хэлтсүүдийн нэг нь удирдлагын блок болон автомашины сегментийн мэдрэгчийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажээ.

Hitachi Panasonic

Panasonic-ийн хувьд автомашины аккумуляторын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх болно. Тус компани энэ чиглэлд 9 тэрбум орчим ам. долларын хөрөнгө оруулж байгаа нь лавтай бөгөөд үүнээс 1.5-1.7 тэрбум нь шинэ технологи боловсруулах болон тус салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бусад фирмүүдэд зарцуулагдах болно. Үүнээс гадна Panasonic автомашины дараагийн үед зориулан мэдээлэл технологийн үзүүлбэр гаргах ажлыг мөн хийх болно. Эдгээрээс харахад мэдээллийн технологийн зах зээлд автомашины сегмент үнэхээр чухал болсон нь ойлгомжтой байна.
Эх сурвалж: Nikkei


Нийтэлсэн      Огноо: 2017-01-18 15:53    
Үзсэн 93
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ