×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Electric GT худалдаанд зориулж Tesla Model S цахилгаан машины уралдааны хувилбарыг бүтээсэн ба 100км/ц хурдыг 2.1сек-д авдаг

Tesla Model S P100D Ludicrous загвар нь одоогоор энгийн автомашины зах зээл дээрх хамгийн хурдан хурдалдаг цахилгаан автомашин юм. Програм хангамжийг нь өөрчилснөөр 100км/ц хурдыг 2.4сек-д авдаг болгож болдог байна. Tesla-ийн машинууд шууд утгаараа спорт загварын автомашин биш, “хамгийн хурдан хурд авдаг” гэсэн уриа нь маркетингийн нэгэн давуу тал олгох аргачлал гэж үзэж болно.

tesla1

Уг машиныг уралдаанд ашиглаж болохгүй гэсэн үг ч биш. Жишээ нь  Autosport International 2017 автошоунд  Tesla Model S загварын тусгай хувилбарыг танилцуулсан бөгөөд  зөвхөн цахилгаан автомашинд зориулсан Electric GT уралдаанд оролцох юм. Энэхүү уралдаанд 10 баг оролцож бүгд  Tesla Model S-ийн сайжруулан шинэчилсэн машинуудтай байх гэнэ.

tesla2

Уралдааны мэргэжилтнүүд  Model S P100D-ын зөвхөн уралдаанд зориулсан загварыг бүтээжээ.  Үүний тулд тэнхлэг, тоормосыг өөрчилж бүхээгийн хамгаалалтын төмрийг суулгасан ба хэрэггүй бүх эд ангиудыг салгаж авчээ. Ийнхүү 500 кг хасаж, моторын чадлыг 778 морины хүчтэй болгосноор  100км/ц хурдыг 2.1сек-д авдаг болсон байна. Нэмж хэлэхэд «Формула-1» уралдааны машинууд 100км/ц хурдыг 1.7-1.9сек-д авдаг юм.

Эх үүсвэр:  MotorAuthority


Нийтэлсэн      Огноо: 2017-01-18 15:36    
Үзсэн 213
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ