×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Acer болон Asustek зөөврийн компьютеруудын борлуулалт ОХУ-д ихээхэн нэмэгджээ

DigiTimes-д Economic Daily News-ийн ирүүлсэн мэдээллээс үзэхэд  ОХУ дахь Acer болон Asustek Computer-ийн борлуулалт оны 2-р хагаст ихээхэн нэмэгдсэн байна. Acer Russia-ийн захирал  Дмитрий Кравченко хэлэхдээ ОХУ-ын эдийн засгийн байдалд болоод иргэдийн худалдан авах чадвар нефтийн үнэ болон рублийн ханшаас шалтгаалсан хэвээр байна гэжээ. Asustek-ийн санхүүгийн албаны дарга Ник Ву (Nick Wu) хэлэхдээ ОХУ-д зөөврийн компьютерын борлуулалт үнэхээр өссөн ба энэ нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд сайнаар нөлөөлсөн гэжээ.

acer asus

Сүүлийн хоёр жилд ОХУ Asustek компанийн орлогын дөнгөж 2-3%-ийг оруулж байсан боловч өнгөрсөн оны эцэст энэ үзүүлэлт 4-5% болж өссөн байна.
Эх сурвалж: DigiTimes


Нийтэлсэн      Огноо: 2017-01-18 12:49    
Үзсэн 109
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ