×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Samsung Galaxy S8 ухаалаг гар утас 4-р сарын сүүлээр худалдаанд гарах үнэ тодорхой боллоо

Samsung компани шинэ үеийн ухаалаг гар утсаа уламжлал ёсоор Mobile World Congress үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. Гэвч Galaxy S8 загвар тус арга хэмжээг алгасах бололтой. Twitter-т нэгэн хэрэглэгчийн жиргэснээр Galaxy S8 ухаалаг гар утасны нээлтийн үйл ажиллагаа 3-р сарын 29-ний өдөр болох ажээ.

Ricciolo S8

Тус хэрэглэгчийн мэдээлснээр энэхүү төхөөрөмжийг сарын дараа буюу 4-р сарын 24-30-ны хооронд худалдаанд гаргах болно. Түүний зах зээлд борлуулах үнэ 850 ам. доллар хэмээн шууд зарлаж байгаа нь сонирхол татаж байна. Samsung Galaxy S7 загвар борлуулалтын эхэн үедээ ийм үнэтэй байснаас үзэхэд дээрх үнээр борлуулах нь байж болох л асуудал. Galaxy S7, Galaxy S7 Edge загварууд өнгөрсөн оны 3-р сарын эхээр худалдаалагдаж эхэлсэн ба үүнтэй харьцуулахад шинэ загварын борлуулалт бага зэрэг саатаж байна. Гэхдээ Note 7 загварын буцаалттай холбоотойгоор Galaxy S8-ыг арай эрт танилцуулж магадгүй.
Эх сурвалж: Ricciolo Twitter


Нийтэлсэн      Огноо: 2017-01-18 11:41    
Үзсэн 389
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ