×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Panasonic Toughpad FZ-Q2 Windows 10 үйлдлийн системтэй, (сэнсгүй) пассив хөргүүртэй, өндөр хамгаалалттай таблет

Panasonic компани зөөврийн  Toughpad компьютерын цувралаа  FZ-Q2 загвараар баяжууллаа. Шинэ компьютер нь  Intel Skylake серийн Y процессортой бөгөөд сэнсгүй пассив хөргүүрийн системтэй юм.

panasonic fzq21

Энэ цувралын бусад компьютерын адил хамгаалагдсан корпустай (гэртэй). Энэхүү гэр нь америкийн цэргийн MIL-STD-810G стандартад нийцсэн магнийн хайлшаар хийгдсэн, оролт гаралтууд таглаатай мөн дэлгэц нь хамгаалалтын хальстай. 

panasonic fzq22

Panasonic Toughpad FZ-Q2 нь SoC Intel Core m5-6Y57 (1,1-2,4 ГГц) процессортой, 8ГБ санах ойтой. Хатуу диск нь SSD 128-256ГБ, 

Дэлгэц 1920х1080 цэгийн нарийвчлал бүхий хүрүүны мэдрэгчтэй. Дэлгэцтэй хуруугаар болон тоон үзэгтэй ажиллаж болно.

panasonic fzq23

Wi-Fi 802.11ac ба Bluetooth 4.1-тэй, камер нь FullHD-ээр бичлэг хийнэ, 8Мп автомат фокустай, USB 3.0, дэлгэцийн HDMI гаралттай, microSD карт уншигчтай. Нэмэлтээр LTE (4G) модем болон  SmartCard уншигч суулгаж болно.

panasonic fzq24

Toughpad FZ-Q2-ийн хэмжээс  — 340 х 220 х 20 мм, жин нэг кг орчим. Езай хураагуур — 4740 мА·цаг, нэг цэнэгээр 9 цаг ажиллана.

Эх үүсвэр:  Panasonic


Нийтэлсэн      Огноо: 2017-01-17 17:15    
Үзсэн 447
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ