×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Google Pixel 2 ухаалаг утасны зургийг нийтэллээ

Өнгөрөгч онд Google Nexus ухаалаг утасны оронд гаргасан Google Pixel ухаалаг утасны залгамжлагч гэж хэлж болох бүтээгдэхүүний зургийг хятадын сайтад нийтэлсэн байна.

Google Pixel 2 1

Зургаас харахад Google Pixel загварын дээд болон доод хүрээг багасгаж, дэлгэцийн хажуу талын хүрээ өргөссөн байна. Дэлгэцийн доор хоёр орол харагдаж байгаа нь хоёр чанга яригчтай байх магадлалтай юм.

Google Pixel 2 2

Баруун талд тус ухаалаг утсыг асаах товчлуур, дуу тохируулах 2 товчлуурыг байрлуулжээ. Google Pixel-ийн арын хэсэг мөн нэлээд өөрчлөгдсөн байна. Арын хэсгийг шилээр бүрж, гэрэл цацруулагч болон хурууны хээ мэдрэгчтэй үндсэн камерыг байрлуулсан ажээ.

Google Pixel 2 3

Доод хэсэгтээ USB-C оролттой ба дээд хэсэгт нь 3.5 мм-ийн хэмжээтэй чихэвчинд зориулсан холболттой байна.

Google Pixel 2 4

Google Pixel 2 загварт Snapdragon 835 системийн чип ашиглана гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Anzhuo


Нийтэлсэн      Огноо: 2017-01-17 15:27    
Үзсэн 144
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ