×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Samsung компани Galaxy S8 ухаалаг гар утасны туршилтын загварын бичлэгийг нийтлэв

Samsung Display компани AMOLED технологийг ухаалаг гар утасны дэлгэцэд хэрхэн ашигладаг талаарх  хоёр бичлэгийг Youtube дээр нийтэлсэн байна.

Samsung Galaxy S8 prototype

Энэхүү бичлэгүүдэд нийтлэгдсэн туршилтын загварын ухаалаг гар утас нь удахгүй шинээр гарах Galaxy S8 байх өндөр магадлалтай аж.

Дам ярианаас тус ухаалаг гар утасны дэлгэцний хоёр тал нь бараг л хүрээ байхгүй бөгөөд дээд доод талууд нь маш нимгэн хүрээтэй аж. Мөн Home товчлуур байхгүй юм.

Энэ долоо хоногт гарсан мэдээллийн дагуу Samsung Galaxy S8 ухаалаг гар утасны үзүүлэлтүүдийг эцэслэн баталсан бөгөөд зөвхөн хуучин загвар л хос камертай гарах аж. Цуу яриагаар Samsung Galaxy S8 ухаалаг гар утас энэ оны 4 сарын 21-нд гарах юм.
Эх сурвалж: Samsung Display Samsung Display


Нийтэлсэн      Огноо: 2017-01-16 12:13    
Үзсэн 1277
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ