×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

RAISR технологийн тусламжтайгаар Google+ дээр зурагны хэмжээг дөрөв дахин багасгах боломжтой

Google компани компьютерын хиймэл оюун ухаан дээр тулгуурласан RAISR технологийг нэвтрүүлж эхэлсэн байна. Энэхүү технологийг Google+ дээр ашиглаад эхэлсэн аж.
Өндөр нарийвчлал бүхий зурагнуудыг үзэхэд удаан татах, дата ихээр зарцуулах асуудал түгээмэл гардаг. Энэ нь хөдөлгөөнт интернетийн хэрэглэгчдийн хувьд  байнга тулгардаг бэрхшээлийн нэг хэвээр байсаар байна.
Гэрэл зурагчид гоё зурагнуудаа бусдад хамгийн гоёоор Google+ дээр харуулах боломжийг олгох үүднээс RAISR технологийг бүтээсэн юм. Анх тус технологийг өнгөрсөн оны 11 сард танилцуулсан. Компьютерын хиймэл оюун ухаан дээр тулгуурласан RAISR технологийг ашигласнаар нарийвчлал багатай зургийг өндөр чанарын зураг болгон хувиргах боломжтой  юм.

RAISR Google

RAISR технологийн тусламжтайгаар гарган авсан зурагны хэмжээ 4 дахин бага хэмжээтэй болдог.Одоогоор Google+ дээр долоо хоног тутам уг технологийг ашиглан ойролцоогоор нэг тэрбум зураг боловсруулагдаж байна.
Ойрын өдрүүдэд энэхүү технологийг илүү идэвхитэй ашиглах байх гэсэн хүлээлттэй байгаа.

Эх сурвалж: Google


Нийтэлсэн      Огноо: 2017-01-13 17:42    
Үзсэн 140
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ