×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Nokia 8 ухаалаг утас Snapdragon 835 системийн чип болон 24 МП-ийн нягтаршил бүхий камертай байна

Хэдхэн өдрийн өмнө HMD Global компани Nokia 6 ухаалаг гар утсыг танилцуулсан ба энэ нь эхэн үедээ зөвхөн Хятадын зах зээлд борлогдох юм. Гэхдээ олон нийтийн хүлээлт арай өөр байгаа бөгөөд тэд Nokia 8 болох ухаалаг гар утасны танилцуулгыг хүлээж байна. Түүнийг 2-р сарын 26-ны өдөр Mobile World Congress 2017 үзэсгэлэнгийн хүрээнд зохиогдох хэвлэлийн бага хурал дээр танилцуулна гэж хүлээж байна. Тус загварын кодчилсон нэр нь Nokia Supreme бөгөөд CES 2017 үзэсгэлэнд оролцсон байна.

Nokia 8

Super AMOLED хавтгай дэлгэцээр тоноглоно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар HMD Global компани Snapdragon 821 системийн чип бүхий ухаалаг утасны загварыг гаргах юм байна.
Үндсэн камер нь 24 мегапикселийн дүрс мэдрэгчтэй, электрон болон оптик тогтворжуулагчтай ажээ. Харин нүүрний камер нь 12 мегапиксель байна. Шуурхай санах ойн багтаамж 64 ба 128 ГБ байх бөгөөд аль алинд нь microSD санах ойн картыг суулгах боломжтой.
Nokia 8 ухаалаг утас нь Android 7.0 Nougat-аар ажиллах болно.
Эх сурвалж: Gizmochina


Нийтэлсэн      Огноо: 2017-01-13 13:19    
Үзсэн 132
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ